Айл өрхүүдийг угаарын хийн мэдрэгчийнхээ хэвийн үйл ажиллагааг шалгаж, зөв байрлуулахыг анхаарууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хавар, намрын улиралд иргэд угаартах эрсдэл нь өндөр байдаг. Учир нь, гадна болон дотоод орчны температурын зөрүү багасах тусам зуух, пийшингийн таталт муу байдгаас үүдэн зуухан дахь шаталт дутуу явагддаг байна.

Иймд иргэд намрын улиралд галлагаа эхлэээс өмнө ханан пийшингийн татах сувгийг сайтар цэвэрлэх, зуухны битүүмжлэлийг сайжруулах, үнсний шүүр, зуухны хүхээ зэргийг засаж янзлах шаардлагатай. Яндангийн хаалт сойлтыг хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Түүнчлэн монгол гэртэй айл өрхүүд цас бороо орох үед, гэрийн дулаанаа алдагдуулахгүй байх гэж яндангаа сугалж өрхөө бүтээх нь угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Иймд айл өрхүүдийг угаарын хийн мэдрэгчийнхээ хэвийн үйл ажиллагааг шалгаж, зөв байрлуулахыг анхаарууллаа.

Нийслэлийн гэр хорооллын 220 гаруй мянган айл өрхийн 63 мянга нь дамжуулагчтай буюу цахилгаанд залгадаг угаар мэдрэгч суурилуулсан байдаг бол үлдсэн айл өрхүүд тэжээлийн зайгаар ажилладаг угаар мэдрэгч ашигладаг байна.

“SG Apes”  баг М.Өлзий-Орших, Б.Тулуй, Ц.Санчир нарын 7 тоглогчийг үндсэн бүрэлдэхүүнээр авч үлджээ
“SG Apes”  баг М.Өлзий-Орших, Б.Тулуй, Ц.Санчир нарын 7 тоглогчийг үндсэн бүрэлдэхүүнээр авч үлджээ
 
Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!