Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“SG Apes”  баг М.Өлзий-Орших, Б.Тулуй, Ц.Санчир нарын 7 тоглогчийг үндсэн бүрэлдэхүүнээр авч үлджээ

Огноо
Унших
1 минут 46 секунд

“Шунхлай” групп Монголын сагсан бөмбөгийн хөгжилд хөрөнгө оруулж Үндэсний дээд лигийн “Apes” багийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллахаар болсон талаар өнөөдөр /2024.09.30/ мэдээлэл хийлээ. Үндэсний дээд лигийн “Apes” багийн нэрийг “SG Apes” хэмээн өөрчилжээ.

---------------------------

“SG Apes” багийн ерөнхий менежер Тэнүүн:

-Энэ жил “SG Apes” баг өнгөрсөн жилийн үндсэн бүрэлдэхүүнээс М.Өлзий-Орших, Б.Тулуй, Ц.Санчир, Н.Ганбаатар, Т.Мэндбаяр, С.Эрдэнэдалай, Б.Билгүүн нарыг үндсэн бүрэлдэхүүнээр авч үлдэж чадсан. Нэмээд Мөнхбаяр, Цэлмэг, Базар-Гүр нарын лигийн бус шилдэг тоглогч нараар багаа зузаатгасан. Энэ жил манай багт зүтгэхээр импорт хоёр тоглогч ирсэн. Өнгөрсөн жил Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан Draft-ийн үйл ажиллагаа нь Монгол Улсад анхдагч гэдгийг онцлъё. "SG Apes” баг эндээс Шинэбаяр гэдэг тоглогчийг draft-ийн сугалаагаар сугалж авсан. Мөн манай багт хоёр Монгол тоглогчийн зай үлдсэн. Багийн удирдлагын хувьд энэ жилийн аварга авах том зорилгод нөлөө үзүүлэхүйц хоёр хүнээ нухацтайгаар сонгоно. Арванхоёрдугаар сарын 1-н хүртэл тамирчдын шилжилт хөдөлгөөн нээлттэй байдаг учраас яаралгүйгээр тоглогчдын судалгааг хийж байна.

Энэ үеэр SG Apes багийн эзэн О.Мөнхжин "Манай багийн энэ жилийн төсөв 1 тэрбум 850 сая. Манай багийн дундаж тоглогчдын цалин 60-70 сая төгрөг. Сарын цалин бараг 10 сая гэсэн үг" гэв.

“Шунхлай” групп “Apes” багийн Ерөнхий ивээн тэтгэгчээр 3 жил ажиллахаар болжээ
“Шунхлай” групп “Apes” багийн Ерөнхий ивээн тэтгэгчээр 3 жил ажиллахаар болжээ
 
МАН-ын бүлэг 2025 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
МАН-ын бүлэг 2025 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.