“Шунхлай” групп Монголын сагсан бөмбөгийн хөгжилд хөрөнгө оруулж, Үндэсний дээд лигийн “Apes” багийг ивээн тэтгэхээр болжээ. Ингэхдээ гурван жилийн турш Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцоно. Харин худалдаж авсан гэх мэдээлэл худлаа гэдгийг онцоллоо. Тус групп “Apes” багийг ивээн тэтгэснээр "Apes" багийн нэрийг “SG Apes” болгон өөрчилж байгаа аж.
Мөн энэ үеэр "SG Apes" багийн эзэн О.Мөнхжин “Манай багийн энэ жилийн төсөв 1 тэрбум 850 сая. Манай багийн дундаж тоглогчдын цалин 60-70 сая төгрөг. Сарын цалин бараг 10 сая гэсэн үг. Туршлагатай, мэргэшсэн, сайн тоглогч нар Монгол Улсдаа зөвхөн сагсаа тоглоод хангалттай сайхан амьдрах бүрэн боломжтой болсон. Гэхдээ тамирчдын цалин хангамжийн талаар нээлттэй зарлах боломжгүй" гэлээ.
Сэтгэгдэл (23)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!