Азербайжаны нийслэл Баку хотод Олон улсын боксын холбооны мэргэжлийн боксын лигийн ээлжит тулааан есдүгээр сарын 28-ны өдөр боллоо.
Тус тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 71 кг-ын жинд эзэн орны боксчин Сархан Алиевтай зургаан үе тулалдсан байна. Хоёр боксчин 16 насны зөрүүтэй, тулаан зургаан үе өрнөсөн бөгөөд шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр залуу тамирчин Сархан Алиет ялалт байгууллаа.
Өдгөө 26 настай Сархан Алиев нь “Белград-2021” ДАШТ-ий хүрэл медальтай бол У.Мөнх-Эрдэнэ нь “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, “Доха-2006” Азийн наадмын мөнгөн медальтай юм.