ХҮН-аас НИТХ-ын 2-р дугаар тойрогт нэр дэвшигч Т.Отгонбаатар, Д.Батцэцэг нар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 45 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль болоход 14 хоногийн хугацаа үлдээд байна. Хуульд зааснаар өнөөдөр буюу 2024.09.26-ны өдөр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардаж авч байна.

Энэ дагуу НИТХ-ын сонгуулийн 2-р тойрог БАЯНЗҮРХ дүүргийн 1, 2, 3, 6, 7, 21, 25, 26, 27, 29, 36, 43-р хороонд ХҮН намаас нэр дэвшигч Т.Отгонбаатар, Д.Батцэцэг, Түвшинбаярын Очир нар УЗ-ийн гишүүн, "Штабын ерөнхий менежер" Д.Гантулга, УЗ-ийн гишүүн Д.Үүрцайх нараас гардан авлаа.

Төмөрсайханы Отгонбаатар нь ХҮН намын PR хариуцсан нарийн бичгийн даргаар 2022 оноос хойш ажиллаж буй бөгөөд 2024 оны 7 дугаар сараас хойш Боловсролын сайд П.Наранбаярын хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Доржлхагвын Батцэцэг нь ХҮН намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бөгөөд 2020 оны орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдож ажиллаж байгаа юм. Харин Т.Очирын хувьд архитектор мэргэжилтэй, хот төлөвлөлтийн чиглэлээр ажиллах ХҮН намын шинэ үеийн төлөөллүүдийн нэг ажээ.

Ингээд НИТХ-ын сонгуулийн 2-р тойрог БАЯНЗҮРХ дүүргийн 1, 2, 3, 6, 7, 21, 25, 26, 27, 29, 36, 43-р хороонд ХҮН намаас нэр дэвшигчдийг товч намтрыг хүргэж байна.

Төмөрсайханы ОТГОНБААТАР

Боловсрол:

Эдийн засагч - Хүн ам зүйч, МУИС-ийн Эдийн засгийн сургууль

Ажлын туршлага:

АПУ Трейдинг ХХК борлуулалт, маркетинг хариуцсан менежер

АПУ ХК, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгааны менежер

“Агула консалтинг” ХХК, гүйцэтгэх захирал

ХҮН намын PR хариуцсан нарийн бичгийн дарга

Боловсролын сайд П.Наранбаярын хэвлэлийн төлөөлөгч

Доржлхагвын БАТЦЭЦЭГ

Боловсрол

Багш, орчуулагч, сэтгэл судлалын магистр, Улаанбаатар Их Сургууль, БНХАУ-ын Нанкай Их Сургууль /2016-2019/

Ажлын туршлага

“Алтайн хүдэр” ХХК, Хүний нөөцийн менежер

ХҮН намын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч

ХҮН намын “Залуу хүн” клубийн зохион байгуулагч

Боловсролын сайд П.Наранбаярын боловсролын асуудал хариуцсан бие төлөөлөгч

Түвшинбаярын ОЧИР

Боловсрол

Архитектор, ШУТИС

Ажлын туршлага

“Тринити Архитектс” ХХК, үүсгэн байгуулагч, архитектор

“М СИ ЭС Интернэйшнл” ХХК, чанарын алба хариуцсан ахлах мэргэжилтэн

“Гүнгэрваа” ХХК , архитектор, чанарын менежер

“Azzurra Architects” ХХК, архитектор

Caption

Яармагаас ТЭЦ-4 хүртэлх шинэ зам ашиглалтад орсноор Яармагийн замын ачаалал 20-30 хувиар буурна гэж үзжээ
Яармагаас ТЭЦ-4 хүртэлх шинэ зам ашиглалтад орсноор Яармагийн замын ачаалал 20-30 хувиар буурна гэж үзжээ
 
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Жолооны эрхээ хасуулсан ч СОГТУУГААР тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!