Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль болоход 14 хоногийн хугацаа үлдээд байна. Хуульд зааснаар өнөөдөр буюу 2024.09.26-ны өдөр нам, эвсэлээс болон бие даан нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардаж авах юм.
Дашрамд сануулахад, энэ удаагийн орон нутгийн сонгуульд 2393 тойрог байгуулсан бөгөөд нийт 8031 мандатын төлөө 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөнө. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай байх юм.