Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Стратегийн ордуудын 50 хүртэл хувийг төр эзэмшинэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 9 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариу тайлбар өглөө. Тухайлбал, "Ачит Ихт" ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхдөө "Засгийн газрын тогтоол хүчинтэй хэвээр байна. Ачит Ихт ХХК-тай холбоотой асуудалд бид тодорхой хэлэлцээр хийх ёстой. Хууль хяналтын байгууллага руу шилжсэн. Анхнаасаа буруу явж ирсэн учраас өнөөдөр ийм байдал үүсэж байгаа юм. Хувийн хэвшил хөрөнгө оруулсан, 34 хүртэл хувийн ноогдол ашигт бид хөрөнгө оруулалтыг нөхөх ёстой гэх шаардлагыг тавьдаг. Иймээс бид анхнаасаа стратегийн ордыг эзэмшиж буй хувийн компаниудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ёстой. Орд ашиглах гэрээг байгуулж үүссэн эрхзүйн үр дагаврыг хариуцах ёстой зарчим руу шилжих ёстой. Иймээс "Ачит Ихт" ХХК-тай холбоотой асуудалд ажлын хэсэг ажиллана. Тухайн компанийн удирдлагуудтай Туваан сайдтай хамтарч эргэж ярих ёстой . Нэг л зарчим бий, Ашигт малтмалтын тухай хуульд стратегийн ордуудын 50 хүртэл хувийг төр эзэмшинэ. Ноогдол ашиг, үр өгөөжийг баялгийн санд төвлөрүүлнэ. Ийм л зарчимтай. Үүнийг л хэрэгжүүлэх ёстой" гэв. Үргэлжлүүлэн Эрдэнэс Тавантолгой ХК-тай холбоотой асуудлаар дараах тайлбар өгсөн. Энэ тухай ярихдаа,

-Эрдэнэс Тавантолгой ХК-ийг хөрөнгийн зах дээр нээлттэй болгох чиглэлээс илүү дотоод менежментийг сайжруулах нь нэгдүгээр асуудал. Үүнээс биш нүүрсний компанийг гадаадын зах зээл дээр гаргаж үнэлгээ өсгөхөд маш бэрхшээлтэй. Одоо бол засаглалыг сайжруулах, ашиг орлого бүтээмжийг нэмэгдүүлэхэд зорилтоо дэвшүүлж байна. Өнөөдрийн олж буй ашиг орлогоос илүү ахиц үзүүлж иргэдэд өгөөжтэй байна гэвэл менежмэнтийн гэрээнд ямар ч хэлбэрээр байгуулахад бэлэн. Эрдэнэс Тавантолгой ХК ашигтай ажиллах ёстой, улс төрөөс ангид байх ёстой.Гол нь бид өнөөдрийн ашиг орлогыг нэмэгдүүлэх шаардлага тавина. Иргэд хожих ёстой. Ард түмний гар дээр очих ашиг орлогыг нөлөөлдөг байх ёстой. Тиймээс улс төрчид нөлөөлдөг, ажиллах ямар нэгэн нөхцөл байдлаар хангуулдаггүй нөхцөл байдлыг таслан зогсоохгүй л бол захирал сонгон шалгаруулсан ч өнөөх л бидний мэдэх 10 хүн орж ирээд хэнийг нь захирал болгох уу. Аль эсвэл дахиад аавын хүү, ээжийн охиныг нүүрсний сонсголд дуудах уу. Тогтолцоо нь ийм болгоод байна. Цаашид бид ард түмэн хяналтаа тавих ёстой.

Шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэл дуусахад ес хоног үлдлээ
Шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэл дуусахад ес хоног үлдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.