Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилсантай холбогдуулан НҮБ ямар байр суурьтай байгаа талаарх Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр дараах тайлбарыг өглөө. Тэрбээр,
-Ирээдүйн төлөө гэрээ, ирээдүй хойч үеийн асуудлаар таван сэдвийг тусгасан. Залуус, жендер, хөгжил, энхтайван хөгжлийн асуудал орж байна. Манай улсад хандаж буй хандлага хэвээрээ, ямар ч өөрчлөлт гараагүй.
Мөнхийн хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Монгол Улс хүлээн авснаас болж үүссэн зүйл болохгүй байна. Энд үүнээс илүү том сэдэв яригдаж байна.
Цахим хэвлэлүүдэд болон сошиал шугамаар яригдаж байгаа шиг сэдврээр манай улсыг ямар нэгэн байдлаар шахалтад оруулж, үл итгэсэн, үл тоосон эсвэл харилцаагаа бууруулъя гэсэн хүсэлт аль нэг улсаас гараагүй. Энхийн төлөө уриагаа энэ жил бид дахин илэрхийлнэ. Манай гадаад харилцаа, гадаад бодлогын зарчимд нийцсэн бодлого учраас өмнө нь зөвхөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлахад хэлээгүй, ШХАБ-т хамтын ажиллагааны үйл ажиллагааны үеэр ч хэлсэн. Монгол Улс энхийг эрхэмлэсэн олон тулгуурт үйл ажиллагааны зарчимтай гэдгийг өмнө нь манай улсад айлчилж байсан төрийн тэргүүнүүдэд илэрхийлж байсан гэлээ.