Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нур-Султан-Улаанбаатар онгоцоор ирсэн иргэнээс коронавирусний халдвар илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавирусний халдварын тухай цаг үеийн байдал болон томуу, томуу төст өвчний вакцины талаар мэдээлэл хийлээ.  Сүүлийн гурван хоногт ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 1823 хүнд шинжилгээ хийхэд 1822 хүнд коронавирус илрээгүй байна. Харин илэрсэн нэг иргэн Нур-Султан-Улаанбаатар онгоцоор ирсэн 19 настай эмэгтэй юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Тандалтын зорилгоор санамсаргүй түүврийн аргаар хийсэн хяналтын 16 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Мөн сайн дураараа шинжилгээ өгсөн зургаан хүнд коронавирус илрээгүй байна. Нийт батлагдсан тохиолдол Монгол улсад 314 боллоо. Үүнээс 307 хүн эдгэрсэн. Бүх ажиглалт тандалтаа дуусгасан 294 хүн, гэрийн ажиглалтанд 3 хүн, эдгэрээд дараагийн сувилалд байгаа 10 хүн байна. Эмчлэгдэж байгаа 7 хүний 5 нь хөнгөвтөр, 2 хүн биеийн байдал хүнд байгаа юм. Түүнчлэн томуугийн дэгдэлтийн үе буюу жил бүрийн гамшиг эхэлж байна.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О. Дашпагам:

Өмнөх жилүүдтэй харьцуулахад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг гурав дахин их хэмжээгээр авсан байна. ДЭМБ-аас зөвлөмж болгон томуугийн улиралд хэрэглэх батламж авсан  вакцин юм. Одоогийн байдлаар 590500 хүн тун вакцинаас 21 аймаг нийслэлийн есөн дүүрэгт 487000 хүн тун вакциныг хүргэсэн байна. Томуугийн вакцинд аймгийн хүрээнд 2-5 насны хүүхдүүд, нийслэлийн хүрээнд 6 сар-9 настай хүүхдүүд хийлгэж байна. Түр болон байнгын цэгүүдэд дархлаажуулалтын ажил хийгдэж байна. Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцинд хамрагдаагүй байх ёстой.

НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа:

“Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа эхэлсэн. Аравдугаар сард томуугийн өвчлөл эрчимтэй ихсэж, арваннэгдүгээр сард ачаалал нэмэгддэг. Иймд бидний зүгээс эхний ээлжинд орны хүрэлцээтэй байдалд анхаарч ажилласан. Мөн гэрээр үнэгүй эмчилгээ хийх зохион байгуулалт хийгдэж байна. Хэрэв өвчлөл нэмэгдэж ачаалал ихэсвэл уртасгасан цагаар эмч нараа ажиллуулах зохион байгуулалт хийсэн.

Томуугийн өвчлөл бага насны хүүхдүүдийн дунд их тохиолддог учир сургууль цэцэрлэгтэй хамтран урьдчилан сэргийлж байна. Түүнчлэн иргэдэд чиглэсэн урьдчилан сэргийлэн арга зааврыг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар тарааж эхэлсэн. Томуугийн дэгдэлтийн үе удахгүй эхлэх гэж байгаа энэ үеэр коронавирустай давхцах хүндрэл гарч болзошгүй байна. Иймд эцэг эхчүүд хүүхэддээ амны хаалт зүүлгэж хэвшээрэй” хэмээсэн юм.  

Ө.Бат-Орших, Р.Пүрэвдагва, Н.Батсуурь нар допингийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаа гэв
Ө.Бат-Орших, Р.Пүрэвдагва, Н.Батсуурь нар допингийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байгаа гэв
 
СУДАЛГАА: Жилд дунджаар 0-5 хүртэлх насны 240 хүүхэд утаанаас болж НАС БАРДАГ
СУДАЛГАА: Жилд дунджаар 0-5 хүртэлх насны 240 хүүхэд утаанаас болж НАС БАРДАГ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.