НИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр төлөөлөгч Д.Гантулга БЗД-ийн 26-р хороонд дэлбэрэлтэд өртсөн 207-р байрны асуудлаар асуулт тавилаа.
НЗДТГ-ын дарга П.Хадбаатар "Өнгөрсөн есдүгээр сард 207-р байрны 63 иргэнд найман сарын түрээсийн төлбөрийг шилжүүлсэн. Оршин суугчдын зүгээс барилгыг буулгаж, дахин бариулах санал гаргасан. Энэ дагуу зураг, төсвийг хийлгэсэн. Энэ нь УОК-ын дүгнэлтэд байсан төсөвтэй ойролцоо буюу 2.4 тэрбум төгрөг. Энэ онд багтааж 207-р байрыг буулгана. Иргэд бидэнд байрыг буулгуулах саналаа өгөх ёстой. Үүний дараа дүгнэлт гаргаж, барилгыг буулгах компанийг сонгон шалгаруулна.
УОК-оос 2.9 тэрбум төгрөгийг нийслэлд шилжүүлснээс 1.5 тэрбум төгрөгийг иргэдийн түрээсийн мөнгийг найман сараар сунгахад зарцуулсан. Үлдсэн мөнгийг барилгыг буулгахад зарцуулна. Барилгын буцаж босох өртөг 1м.кв нь 2.5 сая төгрөг. Үүнийг 2025 оны төсөвт НЗД-ын нөөц хөрөнгөөс шийдүүлэхээр яригдаж байна. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө учраас шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдүүдээр төлүүлнэ" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!