Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ипотекийн зээл олголт 151 хувиар өсч 9102 өрх хамрагджээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 9 секунд

Орон сууцны ипотекийн зээлд 9102 өрх хамрагджээ. Он гарсаар энэ сарын 13-ны өдрийг хүртэл нийт 1059.2 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Үүнээс 4,784 өрхөд 616.1 тэрбум төгрөг нь Улаанбаатар хотод бол 443.1 тэрбум төгрөгийн зээлийг 4,318 өрхөд олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 151 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 301 хувь өссөн байна.

Улсын Их Хурлаас “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг баталж, Засгийн газраас “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр хөтөлбөрийн зээл олголт 2 дахин нэмэгдсэн байна.

ЗӨВЛӨМЖ: Автомашины хөргүүрийн шингэн “Антифриз“-ыг хэрэглэхдээ ил гал гаргахаас сэргийлээрэй
ЗӨВЛӨМЖ: Автомашины хөргүүрийн шингэн “Антифриз“-ыг хэрэглэхдээ ил гал гаргахаас сэргийлээрэй
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.