iPhone 16 хүлээлтээс тааруу байгаа нь Apple компанийн хувьцааны ханш унахад нөлөөлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

Apple компанийн “iPhone 16 Pro” шинэ загвар энэ сард худалдаанд гарах ч хүлээгдэж байснаас бага эрэлттэй байна. Энэ нь Apple компанийн хувьцаа 3 хувиар буурахад нөлөөлжээ.

“Apple” компани ухаалаг утасныхаа шинэ загваруудын урьдчилсан захиалгыг өнгөрсөн баасан гарагт авч эхэлсэн. Дөрвөн хувилбартай гэгдэх iPhone 16 Pro болон Pro Max загваруудын урьдчилсан захиалгын борлуулалт 27 хувь болон 16 хувиар тус тус буурсан гэх зарим шинжээчийн дүгнэлтийг Ройтерс /Reuters/агентлаг мэдээлэлдээ дурджээ.

Энэ удаагийн iPhone загвар хиймэл оюуны Apple Intelligence технологийг үйлдлийн системдээ шингээсэн гэдгээрээ онцлог. Үүнээс гадна камерын хувьд нэлээд сайжруулж, шинэ үеийн процессороор тоноглож, шинэ товчтой болсон юм. Дашрамд дурдахад, “iPhone 16" шинэ загвар энэ сарын 20-нд худалдаанд гарахаар товлогдсон бол өнгөрсөн намрын тэсрэлт iPhone 15 байсан юм.

ЦЕГ: О.Осоржамаа бусдад хутгалуулан эмнэлэгт хүргэгдсэн. Харин нас барсан гэдэг нь худал
ЦЕГ: О.Осоржамаа бусдад хутгалуулан эмнэлэгт хүргэгдсэн. Харин нас барсан гэдэг нь худал
 
МУГТ Э.Цэндбаатар 11 дэх тулаанаа Монголын цагаар маргааш буюу энэ сарын 17-нд хийнэ
МУГТ Э.Цэндбаатар 11 дэх тулаанаа Монголын цагаар маргааш буюу энэ сарын 17-нд хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!