Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 108 жилийн ой өнөөдөр тохиож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 108 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монгол Ардын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Пүрэвдагва, УИХ-ын гишүүд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, Элчин сайдын яамны төлөөлөл, Ю.Цэдэнбал академи болон МАН-ын УЗАА-ны хамт олон, оюутан залуус, иргэдийн төлөөлөл Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ю.Цэдэнбал нь Монгол эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах хоёр дайнд цэрэг эрийн ёсоор оролцож, тусгаар тогтнолоо хөрш орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, даян дэлхийн 120 оронтой сайн санааны дипломат харилцаа тогтоох, ялангуяа бүс нутгийн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагад Монгол Улсаа элсүүлэх зэргээр Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Уул уурхай, олборлолтын ажиллагчдын сарын дундаж цалин  5.1 сая төгрөг
Уул уурхай, олборлолтын ажиллагчдын сарын дундаж цалин 5.1 сая төгрөг
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!