Мөнхийн реп, Flash, Outlaw, No name хамтлагийн хамтарсан “All in HIT” тоглолт наймдугаар сарын 9-ний өдөр HIT PARK-д болсон. Тэгвэл уг тоглолтын дараа Flash, Татар, Noname, 4 зүг, Мөнхийн реп хамтлаг хамтарсан тоглолт хийхээ зарласан бол Outlaw, хамтлаг 20 жилийнхээ ойд зориулсан "Зүрхэн тэнгэрийн наран" тоглолтоо есдүгээр сарын 20-нд хийхээр болсон.
Дээрх хоёр тоглолт нь нэг өдөр болно. Тиймдээ ч үзэгчдийн дунд тэд муудалцсан гэж хардаж буй. Flash, Татар, Noname, 4 зүг, Мөнхийн реп хамтлагийнхан хамтарсан тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл өгөх үеэр "Flash, Татар, Noname, 4 зүг, Мөнхийн рэп хамтлагийнхан хамтарсан тоглолтоо жилийн өмнөөс төлөвлөсөн. OUTLAW хамтлагтай зориуд давхцуулаагүй" гэв.