Зохиомол түгжрэлийг бууруулах RFID системийг 2025 онд ашиглалтад оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Засгийн газраас 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлд амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтыг тусгажээ. Энэ хүрээнд автозамын түгжрэлийг бууруулахад RFID технологийн хөгжүүлэлтийг дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Радио давтамжаар таних систем буюу уг технологи нь замын хөдөлгөөний танхайрлыг зогсоож, зохиомол түгжрэлийг 20% бууруулах боломжтойг тухайн үеийн Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар онцолж байлаа.

RFID техникийн цахим гэрчилгээг автомашинуудад наах ажлыг 2023 оны долдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байв. Улмаар 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тээврийн хэрэгслүүдэд нааж эхэлжээ. Одоогоор RFID цахим гэрчилгээгээр бүртгэлжүүлэх ажил 50 орчим хувьтай байгааг Зам тээврийн яамнаас мэдээлсэн билээ.

Хулгайлах гэмт хэрэг өссөн бол танхайрах зөрчил буурчээ
Хулгайлах гэмт хэрэг өссөн бол танхайрах зөрчил буурчээ
 
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Маргааш 23:00 цагаас Толгойт-Баянхошуу чиглэлийн замыг гурав хоног хааж, засна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!