Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөлд сургалт, мэдээлэл хийлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

Сонгуулийн ерөнхий хороо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоотой хамтран хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль-олон нийтийг мэдээллээр хангах ньсэдэвт сургалт өнөөдөр (2024.09.11) зохион байгууллаа.

Сургалтад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны удирдлага, 21 аймаг, нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллага болон “Сонгуулийн боловсрол” клубийн сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын 100 шахам төлөөлөл оролцсон юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг сэтгүүлчдэд тайлбарлан таниулах болон сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ сургалт, мэдээлэл хийлээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа явуулахад анхаарах асуудал, хэвлэмэл материал бэлтгэх, цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах хэм хэмжээний талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.

Радио, телевиз, сайт, цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой хууль, журмын зохицуулалт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарах асуудлын талаар Харилцаа, холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн, Зохицуулалтын газрын Интернэтийн сүлжээ, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Чулуунбат нар сургалт, мэдээлэл хийлээ.

Сонгуулийн боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагааны талаар “Сонгогчдын боловсрол” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа сургалт, мэдээлэл өгөхдөө Сонгуулийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаа сонгуулийн бус жилүүдэд ч тогтмол үргэлжлэхийн ач холбогдлыг онцолсон юм.

Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээ тооцох аргачлал, стандартын талаар “Чөлөөт хэвлэл” хэвлэх үйлдвэрийн Гүйцэтгэх захирал О.Хаш-Эрдэнэ зөвлөмж өглөө.

Олимп, паралимпоос медаль хүртсэн тамирчдад маргааш 11:00 цагт Төрийн дээд шагнал гардуулна
Олимп, паралимпоос медаль хүртсэн тамирчдад маргааш 11:00 цагт Төрийн дээд шагнал гардуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.