Хүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн саналаа илэрхийлэх эрхтэй

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 29 секунд

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй 7 ба түүнээс дээш настай хүүхэд үг хэлэх, саналаа илэрхийлэх эрхийг хангахаар тусгасан. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрийн эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар саналаа хэлж болно гэсэн үг.

Цагдаагийн байгууллагад хүүхэд гэмт хэрэг зөрлийн гэрч, хохирогч, холбогдогч болсон тохиолдолд тэдний эрхийг хангах зорилгоор хүүхдээс мэдүүлэг авах зориулалттай 43 өрөө ашиглаж байна.

Мөн хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон асуулт асуух, хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг авах, тэдэнтэй харилцаа үүсгэж энгийн байдлаар ярилцах, хүүхдэд суурилсан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тусгайлан бэлтгэгдсэн мөрдөгч, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр олон улсын болон төрийн, төрийн бус байгууллагатай хамтарсан сургалтыг байнга зохион байгуулан ажиллаж байна.

Энэ оны эхний 8 сарын байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн 733 гэмт хэрэгт 931 хүүхэд холбогдон шалгагдсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрхийг зөрчсөн зөрчил бүртгэгдээгүй байна.

Ө.Жамбалсүрэн: УИХ-аас гаргаж байгаа хууль бүр бизнесийг үүрэгжүүлсэн, шийтгэх тухай байж ирсэн
Ө.Жамбалсүрэн: УИХ-аас гаргаж байгаа хууль бүр бизнесийг үүрэгжүүлсэн, шийтгэх тухай байж ирсэн
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!