Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Лувсанжамц: Номтын аманд эрчим хүчний хэмнэлттэй төр захиргааны нэгдсэн байрыг барина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 51 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-ын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан байдаг.

Тэгвэл ЗГ-ын мөрийн хөтөлбөрт дөрвөн заалт нэмж, долоон заалтад өөрчлөлт оруулжээ.

Шинээр нэмсэн 4 заалт

1.1.3. “Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалт” зорилтод "Гэр хорооллын бүсэд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон, пассив барилгын стандарт болон ногоон санхүүжилтийн шаардлага хангахуйц бие даасан инженерийн шийдэлтэй, загвар хорооллыг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын түншлэлд үндэслэн барьж байгуулах"

Мөн 1.1.3.-т Эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, нийслэлийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор нэг удаа орон сууцны дулаалгын ажлыг хийнэ.

3.1.3. “Банк, санхүү, даатгалын салбарын реформ” зорилтод

Хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжиж эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын стандартын дагуу баригдах амины орон сууцны ипотекийн зээл болон жижиг дунд үйлдвэрийн тогтвортой, ногоон зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор “Монголын ногоон санхүүгийн корпораци”-ыг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын түншлэлд үндэслэн байгуулна.

4.2.4. “Орон нутгийн засаглалын бие даасан байдал” зорилтод "Хороо, багийн хэмжээнд хэрэгжүүлэх тохижилтын жижиг төслүүдийг иргэдийн бүлэг, хөршийн холбоогоор гүйцэтгүүлэх боломжийг бүрдүүлнэ"

Өөрчлөн найруулсан 7 заалт

1.1.1.1. “20 минутын хот” буюу нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг зохистой түвшинд хүргэх бодлогын бичиг баримтыг боловсруулж, үүнд суурилсан “Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” болон бусад хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, батлуулна.

1.1.5.3. Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөө дагуу 17.7 км “Их багтаамжийн нийтийн тээвэр Метро шугам-1”, Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө дагуу 11.9 км урт тусгай замын автобус “BRT Шугам-1”, Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт “Дүүжин тээвэр шугам-1” бүхий олон төрөлт их багтаамжийн нийтийн тээврийн системүүдийн уялдаа холбоог хангаж, зорчигч тээврийн логистик төвийн хамт үе шаттайгаар барьж байгуулна.

1.2.2.1. Номтын аманд эрчим хүчний хэмнэлттэй төр захиргааны нэгдсэн байрыг барьж байгуулна.

2.4.3.3. Ус хангамж, ариутгах татуурга, орон сууц нийтийн аж ахуйн салбарын мастер төлөвлөгөөг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж аймаг, нийслэл бүрээр гаргаж, бодлогын түвшинд хэрэгжүүлнэ.

3.3.3.3. Сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээний байгууллагуудын барилга байгууламжийг пассив барилгын стандартад нийцүүлж, эрчим хүчний хэмнэлттэй технологируу шилжих арга хэмжээ авна.

4.2.4.1. Хотын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг оршин суугч, аж ахуйн нэгжийн саналыг харгалзан боловсруулан батлуулж, үүнтэй уялдуулан төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, зарцуулалтын бодлогыг хэрэгжүүлнэ.

4.2.4.3. Хот байгуулалт, барилга болон газрын тухай хуулийн уялдааг сайжруулж, төлөвлөлтөд суурилсан хот байгуулалтын тогтолцоог бий болгон, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу газрын зөвшөөрлийг олгож, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгана.

50 орчим насны эрэгтэй хүний цогцос Хараа голоос олджээ
50 орчим насны эрэгтэй хүний цогцос Хараа голоос олджээ
 
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.