Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Төрийн алба иргэддээ чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх чиглэлд шинэчлэгдэн сайжрах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Э.Болормаа, Ж.Баярмаа, С.Эрдэнэбат, С.Зулпхар, Б.Хэрлэн нар өнөөдөр (2024.09.05) Төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх Ёс зүйн хороонд ажиллалаа.

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн төрийн албан хаагчдын талаарх танилцуулгадаа төрийн 4239 байгууллагад 229 621 төрийн албан хаагч ажиллаж байгаа нь нийт хүн амын 6,8 хувь, ажиллах хүчний 17,9 хувийг эзэлж буйг дурдлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 500 иргэн шинээр ажилд орсон нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын үр дүн гэв. Төрийн албаны зөвлөл 2019-2024 онд төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр бүртгэл явуулж, 2024 оны эхний найман сард 471 сая төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлжээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Иргэд, олон нийтийн зүгээс төрийн албанд өгч ирсэн үнэлэмж, үнэлгээ сул байгаад анхаарал хандуулж, хариуцлагатай төрийн алба, албан хаагчийг бий болгох, төрийн албаны хүний нөөцийн бодлого, зааг ялгааг тодорхой болгоход анхаарлаа хандуулж ажиллана" гэлээ. Цаашлаад “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичгүүдэд төрийн албаны шинэчлэл, төрийн албаны бүтцийн өөрчлөлтийн асуудлыг тусгаж чадсаныг тодотгоод төрийн албанд процессын дахин инженерчлэл хийх шаардлагатай талаар онцоллоо. Ингэснээр орчин цаг, нийгмийн хэрэгцээнд тулгуурлан, олон нийтийн хүлээлтэд хүрч чадахуйц бүтэцтэй төрийн албыг бий болгох боломжтой гэв.

Мөн тэрбээр "Олон нийт төрийн албанд итгэх итгэл илт суларч байгаа нь арга барил, үзэл баримтлал, философийн хувьд хоцрогдсон учраас УИХ хууль эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж байна" гэлээ.

Д.Ариунсайхан: Арьсны замын идээт үрэвсэл болон хоолой улайдаг, өндөр халуурдаг идээт халдвар ихэсч байна
Д.Ариунсайхан: Арьсны замын идээт үрэвсэл болон хоолой улайдаг, өндөр халуурдаг идээт халдвар ихэсч байна
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.