Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.БАТЦОГТ: Х.Нямбаатар үндсэн ажлаа хийж чадахгүй, зөвхөн аж ахуйн шинж чанартай, хүмүүсийн толгойг эргүүлэх зорилготойгоор хоосон амлалт өгч ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 13 секунд

Ардчилсан нам Шинэ намтай эвсэж НИТХ-ын сонгуульд оролцохоор боллоо.

----------------

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт: Сонгууль бол дүн тавьдаг. Дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хэрхэн, яаж хөгжив, бидний амьдрал өөрчлөгдөв үү, дарга нарын амьдрал өөрчлөгдсөн үү, ажилгүйдэл, эдийн засгийн асуудалд бид дүн тавина. Одоогоос дөрвөн жилийн өмнө МАН Аз жаргалтай Улаанбаатар мөрийн хөтөлбөр дэвшүүлж олонх болсон. Дөрвөн жилийн дараа Улаанбаатар хот аз жаргалтай хот байж чадаж байна уу, үгүй юу гэдэгт бид ирэх аравдугаар сарын 11-ны өдөр дүнгээ тавина.Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардчилсан нам, Шинэ нам хамтран оролцож байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дүнг бид нэгтгэж харсан. Өнөөдөр эрх барьж буй нам өнгөрсөн дөрвөн жил эрх барьж буй нам Улаанбаатарчуудын ердөө 27 хувийн л дэмжлэгийг авч байгаа. Харамсалтай нь, 27-28 хувийн дэмжлэг авсан нам өнөөдөр 100 хувь засаглаж нөхцөл байдал ямар байгааг бид харж байна. Гэтэл Улаанбаатарчууд өнөөдөр олонхоороо МАН-ыг огт дэмжихгүй байгаа. Үлдсэн 70 орчим хувь нь санал хуваагдаж олонхоороо ялагддаг энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

Цаг нь болсон. Энэ утгаараа өнөөдөр ардчиллын үнэт зүйлд нэгдэж олон намуудад санал тавьж, уулзалт хийж орон нутгийн сонгуульд нэгдэж зохион байгуулахаар оролцохоор эхний хэлэлцээр амжилттай боллоо. Сүүлийн найман жил Улаанбаатар хотыг нэг нам дангаараа удирдлаа. Үр дүн нь ямар байгааг та бүхэн мэдэж байгаа байх.

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд МАН-ын дарга Х.Нямбаатар үндсэн ажлаа хийж чадахгүй, зөвхөн аж ахуйн шинж чанартай, хүмүүсийн толгойг эргүүлэх зорилготойгоор Улаанбаатар хотод хоосон амлалт өгч ажиллаж байна. Бүх эрх нь байгаа ч хэрэгжүүлж чадахгүй байна.

Мэдээж намын удирдлагууд өөр, өөрсдийн бодлого төлөвлөгөөтэй байдаг байх. Тухайн үед нам удирдаж байсан дарга нарын шийдвэрүүд гарч байсан байх. Энэ удаагийн АН болон ШИНЭ намын удирдлагууд хоорондоо ойлголцож орон нутгийн сонгуульд хамтарч оролцохоо илэрхийлээд байна. Ямартай ч хотын дарга шиг зам нь түгжирч байхад түгжрэл сольж, бордюр солихгүй байх. Ямартай ч бид УИХ-д сонгогдсон 42 гишүүнээ уриалж Монгол хүүхдийн ирээдүйн төлөө есдүгээр сарын 1 хуулийн төсөл өргөн барьж байгаа. Хүүхдээ хөгжүүлье гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүл хуулийн төсөл санаачилж, хүүхдэд ээлтэй, хүүхдийн хот байгуулахад зорьж ажиллах болно.

Монгол иргэд Тайланд,  Вьетнам зэрэг улсад мөрийтэй тоглоомын сайт байгуулан элэг нэгтнүүдээ  залилах болжээ
Монгол иргэд Тайланд, Вьетнам зэрэг улсад мөрийтэй тоглоомын сайт байгуулан элэг нэгтнүүдээ залилах болжээ
 
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.