Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн байцаах алба хамтран улсын хэмжээнд зохион байгуулах "Хянамгай байя" аяны хүрээнд хийгдэх ажил, тодорхой төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллагад 2020 оноос хойш нийтдээ цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 1375 бүртгэгдсэн байна. Эрүүгийн цагдаагийн алба үүнэс 81, мөрдөн байцаах алба 5, орон нутгийн цагдаагийн газар хэлтэс 456, дүүргийн цагдаагийн хэлтсүүд 853 хэрэгт, хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Дээрх 1375 хэргээс шүүхэд шилжүүлэх саналтай 349, хэргийг хаах саналтай 491, харьяаллын дагуу шилжүүлэх 18, нэг хэргийг нөгөө хэрэгтэй нь нэгтгэсэн 144, 373 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас 2021,2022,2023 онд Улсын Ерөнхий прокурорын газар, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үүрэн холбооны оператор компаниудтай хамтран "Хяналт1-2" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд мөрийтэй тоглоомын нийт 3508 домайн хаягийг Монгол Улсаас хандах эрхийг нь хязгаарласан байна.
Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашигласан нийт 2715 дансанд төвлөрсөн 4.6 тэрбумыг проукорын байгууллагын зөвшөөрлөөр хязгаарлаж, хууль бус мөрийтэй тоглоом сурталчилсан зохион байгуулсан 102 групп хуудсыг устгуулах хүсэлтийг Facebook компанид хүргүүлсэн.