Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: 70 жил нөхөрлөсөн бид НАСААРАА НЭГ АНГИЙНХАН

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
2 минут 7 секунд

Тэртээ 1954 оны есдүгээр сарын 01-ний өдөр томдсон цүнхээ үүрсэн тэрсхэн балчрууд Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Гэгээрлийн яамны туршлага бааз, 1-р сургуульд элсэн оржээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 70 жилийн хугацаанд хамтдаа байж бие биеийнхээ зовлон, жаргалыг хамтдаа хуваалцаж, анхны 11-р анги гэдгээ бас ангийн багш Д.Дугараараа бахархан ярих 11а ангийнхныг Ubn.mn сайт онцолж байна.

Өдгөө 80 насны босгыг алхсан тэд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулсан нь өмссөн хувцасных нь энгэр дээрээс илхэн харагдана.

10 жилийн дурсамж хүн бүхний сэтгэлд тодоос тод үлддэг тул энэ ангийнхан инээд цалгисан дурсамжаа ярихдаа их л баяртай бас хөнгөн гунигтай хүүрнэцгээнэ. Арга ч үгүй биз амьдралынх нь анхны алхам, анхны А үсэг гээд бүгдийг эхнээс нь хамтдаа туулсан тул 70 жилийн өмнөх дурсамжаа яаж ч мартах билээ.

Бас тэд өнөөдөр аль хэдийнээ 4 үеэ үзсэн ч өдөр, хоног алгасалгүй уулзалдан, бие биеийнхээ төрсөн өдөр, тэмдэглэлт баярыг ч хамтдаа тэмдэглэдэг гэнэ. Тэр ч бүү хэл ангийнхаа нөхдийн хань ижлийг ч нэг ангийнхан мэт санаж, хүргэн, бэр гээд л хамтдаа өтөлцгөөж яваа аж.

Яг л энэ ангийнхнаас хойч үеийн залуус суралцаж, нэг ангийнхаа нөхдийг эргэн нэг санаж, насаараа хамт байхгүй ч хааяа ч болов уулзалдаж байхыг энэхүү сурвалжилгаараа дамжуулан бас 11а ангийн ах эгч нараараа үлгэрлэн харуулахыг хүслээ.

Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Outlaw хамтлаг 20 жилийн ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ
Outlaw хамтлаг 20 жилийн ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.