Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

32-ын тойргоос Хайлаастын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг маргааш 06:00 цагт нээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Чингэлтэйн өргөн чөлөө буюу 32-ын тойргоос Хайлаастын уулзвар хүртэлх авто замыг 2009 оноос хойш засаж, шинэчлээгүй. Үүний улмаас нүхэн эвдрэл ихээр үүсэж, ашиглалтын нөхцөл алдагдсан байсан юм. Тус авто замыг шинэчлэх ажлыг энэ сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд 27-ны өдрөөс хөдөлгөөнийг хааж, хучилтын ажлыг гүйцэтгэж байна. Нэг км урттай, 14-16 метрийн өргөнтэй дөрвөн эгнээтэй тус авто замыг шинэчлэх ажил 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд наймдугаар сарын 30-ны 06:00 цагт хөдөлгөөнийг нээнэ.

НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Басхүү “Тус авто замыг шинэчлэх ажлын хүрээнд нүхэн эвдрэлийг засах, ус зайлуулах худгийн тагыг өндөрлөх болон авто замын тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэлээ. Авто замын хашлаганы стандарт нь зорчих хэсгээс явган зам хүртэл 15 см-ээс доошгүй байна гэж заасан байдаг. Энэ нь явган хүн болон авто машины заагийг гаргаж өгөхөөс гадна замын суурь бүтэц рүү ус оруулахгүйгээр замын насжилтыг уртасгах зорилготой байдаг. Иймд бид стандартын дагуу хашлагыг хийж гүйцэтгэж байна” гэлээ. Энэ онд нийслэлийн нийт авто замын 70 хувийг шинэчлэх бөгөөд өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай үргэлжилж байна.

Ж.Баярмаа: Монгол Улс хавдрын өвчлөлөөр тэргүүлдэг хэрнээ яагаад хавдрын эмнэлгийн барилгын асуудлыг тусгаагүй юм бэ
Ж.Баярмаа: Монгол Улс хавдрын өвчлөлөөр тэргүүлдэг хэрнээ яагаад хавдрын эмнэлгийн барилгын асуудлыг тусгаагүй юм бэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.