Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Баярмаа: 4.4 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн бараа материал “хог“ болж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "4.4 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн бараа материал "хог" болж байна. Эдгээр нь хадгалалтын хугацаа хэтэрсэн, ашиглалтгүй гээд ямар ч нэмэргүй болчихсон. Татвар төлөгчдийн мөнгөөр "жаалж" байна шүү дээ. Тайлбар авъя" гэсэн бол

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Ковидын бэлтгэл ажил хангахдаа тооцоололгүйгээр бараа материал авсан тохиолдол гарсан" гэх тайлбарыг өглөө.

Г.Дамдинням: Олимпизмын сайдтай болоод, мандан бадарсан чинь олимпын түүхэнд хамгийн муу амжилт үзүүллээ
Г.Дамдинням: Олимпизмын сайдтай болоод, мандан бадарсан чинь олимпын түүхэнд хамгийн муу амжилт үзүүллээ
 
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.