Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ: Скүүтэр, цахилгаан дугуйнаас үүдэлтэй хэвтэн эмчлүүлэгсдийн 88 хувь нь мэс заслын эмчилгээ хийлгэсэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 539 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүний 25 /4.6 хувь/ нь хэвтэн эмчлүүлсэн байна.

Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн нь насанд хүрэгчид байна. Эдгээрээс 22 (88 хувь) нь мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд үүний 63.6 хувь нь 0-18 насны хүүхэд байна.

Энэ төрлийн осол гэмтэлд 10-19 насныхан илүү өртөж буй төдийгүй гэмтлийн оношоор нь авч үзвэл, тохой болон шууны гэмтэл 26.7 хувь, тархины гэмтэл 18%, өвдөг болон шилбэний гэмтэл 18 хувиар тус, тус тэргүүлж байгаа юм.

Бүртгэгдсэн тохиолдлуудыг шалтгаанаар нь ангилж үзвэл:

  • Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч онхолдох буюу унаж гэмтэх -492 (84.2 хувь)
  • Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч автомашинтай мөргөлдөж гэмтэх -59 (10.1 хувь)
  • Явган зорчигч цахилгаан дугуй, скүүтэрт мөргүүлж гэмтэх -25 (4.3 хувь)
  • Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөж гэмтэх -7 (1.2 хувь)
  • Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч явган хүнтэй мөргөлдөж гэмтэх -1 (0.2 хувь) байна.

күүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл, 480 (82.2 хувь) нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ.

УИХ дахь МАН-ын бүлэг ИТХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын асуудлаар хуралдлаа
УИХ дахь МАН-ын бүлэг ИТХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын асуудлаар хуралдлаа
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.