УИХ-ын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр /2025.05.27/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэг "Сүүлийн жилүүдэд 18 нас хүрээгүй хүүхэд шинэ төрлийн тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй, суррон, скүүтерээр замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдсэн. Гэвч сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтерээс үүдэлтэй 600 гаруй осол гэмтэл бүртгэгдсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэхэд энэ төрлийн осол гэмтэл 4-5 дахин нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Насны бүлгээр нь авч үзвэл 10-19 насны хүүхдүүд осолд өртөж нийт тохиолдлын 551 буюу 94.3 хувь нь нийслэлд үлдсэн нь орон нутагт бүртгэгджээ.
Ажлын хэсгийн зүгээс өнгөрсөн хугацаанд Хууль зүй дотоод хэргийн яам, Зам тээврийн яам, ТЦА, Гаалийн Ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, Эрүүл мэндийн яам, Замын хөдөлгөөний удирдлагын төв, энэ төрлийн бизнес эрхлэгч нарын төлөөлөлтэй уулзалтуудыг удаа дараа хийсэн. Улмаар судалгааны ажлын үр дүнгээс дүгнэхэд манай улсын хууль эрхзүйн орчинд цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн ангилал тодорхой биш, улсын бүртгэлд бүртгэлгүй, замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн эрх үүрэг зохицуулалт байхгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагддаггүй, албан журмын даатгалд хамрагддаггүй зэрэг нь өнөөдрийн тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байна. Тиймээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж гуравдугаар сарын 21-ний өдрөөс УИХ-ын тамгын газрын D parliament сайтад байршуулсан. Дээрх хуулийн төслийн ерөнхий бүтцийг авч үзвэл цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг тодорхойлж өгсөн.
Нэг хүн тээвэрлэхэд зориулагдсан цахилгаан хөдөлгүүртэй суудалгүй техникийн дээд хурд нь цагт 25 км-ээс ихгүй 2-3 дугуйтай тээврийн хэрэгслийг цахилгаан скүүтер гэж нэрлэнэ. Нэг хүн тээвэрлэхэд зориулагдсан цахилгаан хөдөлгүүр болон дөрөө хосолсон техникийн дээд хурд нь цагт 25 км-ээс ихгүй 2 эсхүл хэд хэдэн дугуйтай цахилгаан тээврийг хэрэгслийг цахилаан дугуй гэж тодорхойлсон.
Скүүтерийг 16 нас хүрсэн, цахилаан дугуйг 18 нас хүрсэн хүн унана. Ингэхдээ унадаг дугуйн зам эсхүл унадаг дугуйн эгнээгээр, цахилгаан дугуй замын зорчих хэсгийн баруун талаар талаар явна. Цахилгаан скүүтер зорчих хэсгийн баруун тал, явган хүний зам дээр 5 км цагийн хурдтай явна. Харин цахилгаан дугуйг жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалалтын дуулга өмсөнө" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!