Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУД-т баригдаж буй барилгад гарсан галыг бүрэн унтраалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Өнөөдөр /2024.08.23/ Хан-Уул дүүргийн 22 дугаар хороонд баригдаж байгаа барилгад гал түймэр гарсан дуудлага мэдээлэл 15:30 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очход, барилгын гадна фасад болон гараашийн дээврийн хэсэг шатаж байсан аж. Нэмэлтээр 15:37 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, автомеханик шаттайгаар ажиллалаа.

Улмаар гал түймрийн тархалтыг 15:50 цагт зогсоож, 16:07 цагт бүрэн унтраасан байна.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.