Mc Sniper & Big Gee нар шинэхэн хамтрал дуугаа тоглолт дээрээ дуулах уу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Энэ оны хоёрдугаар сард Монголд ирээд тоглолтод оролцоод буцсан Өмнөд Солонгос улсын реп төлөөллүүдийн нэг болох MC SNIPER -ыг Монголчууд бид андахгүй. Тэрбээр хоёрдугаар сард Монголд дөнгөж газардаад байхдаа сэтгүүлчдэд өгсөн яриандаа “би BIG GEE -тэй уулзмаар байна” хэмээн хэлсэн нь олныг шуугиулаад авсан. Үүнээс хэдхэн сарын дараа Монгол реппер BIG GEE өөрийн нэгэн Live -даа MC SNIPER бид хоёр нэгэн зүйл дээр ажиллаж байгаа хэмээн хэлээд амжсан байна.

Мөн Реппер BIG GEE -ын 8р сарын 24нд болох 4 дэх бие даасан тоглолт болох “The LEGACY” тоглолтод MC SNIPER ирж байгаа нь энэхүү мэдээг улам баттай болгож байгаа мэт санагдаж байна. Үнэхээр дуу хийсэн бол уг дуугаа тоглолт дээрээ дуулах болов уу хэмээн үнэнч фенүүд нь чих тавин хүлээсээр байна.

BIG GEE -ын The LEGACY тоглолтод гаднаас ирэх уран бүтээлчид :
DJ & MC RICKY JAY /Бельги/, DJ YOUKEEP /Солонгос/, DJ ASHIKO /Солонгос/

MC SNIPER /Солонгос/, DEEPFLOW /Солонгос/, SKULL /Солонгос/, Koonta /Солонгос/ болон Буриадаас Medegma Dorjieva нар урилгаар ирж оролцож байгаа.

ТАСАЛБАР АВАХ : https://shoppy.mn/products/the-legacy

  • Энгийн тасалбар – 80,000₮
  • HOMIES БАГЦ буюу 3 найзын тасалбар – 180,000₮
  • 5 найз – 300,000₮
  • VIP тасалбар 400,000₮

Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгч : HELLO BRAND & BIG GEE’S FOODS
Тоглолтын шар айраг : CHASS BRAND & FOXIE BEEV
Дэмжигч байгууллагууд : TIMBERLAND MONGOLIA & OXBAR MONGOLIA & KICKZ4LIFE

“Хурд Рапид“ хорооллын хогийн пункерт гал гарч, иргэдийг утаажилтын бүсээс гаргажээ
“Хурд Рапид“ хорооллын хогийн пункерт гал гарч, иргэдийг утаажилтын бүсээс гаргажээ
 
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийг “кноп“-ндоо хүрэхгүй байхыг уриалж, МАН-ын бүлэг даваа гарагийн 10:00 цаг хүртэл завсарлага авлаа
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийг “кноп“-ндоо хүрэхгүй байхыг уриалж, МАН-ын бүлэг даваа гарагийн 10:00 цаг хүртэл завсарлага авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!