Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Blackpink” хамтлаг youtube хандалтаараа хоёрт оржээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 12 секунд

БНСУ-ын BLACKPINK охидын хамтлаг мягмар гарагт YouTube дээр хамгийн их захиалагдсан хөгжимчдийн хоёрдугаарт оржээ. BLACKPINK-ийн YouTube-ийн албан ёсны суваг хандалтаараа 48.8 саяас давж DJ Marshmello-г гүйцсэн тухай YG Entertainment мэдээлэв.

Харин Жастин Бибер 57.2 сая хандалтаар жагсаалтыг тэргүүлжээ. Тус охидын хамтлаг нь "How You Like Like" дуугаараа нэр хүндээ өсгөөд удаагүй байгаа аж. Энэ оны намдугаар сарын сүүлээр Селена Гомезтой хамтран "Ice Cream" дуугаа гаргасны үр дүнд гуравдугаар байрт орсон байна.

Тус хамтлаг сүүлийн гурван сарын хугацаанд 8 сая шинэ хандалттай болсон гэж YG Entertainment мэдээлжээ. Компани энэхүү амжилтыг "үнэнч фэнүүдийн байнгын анхаарал, хүлээлттэй" холбон тайлбарласан байна. Үүний зэрэгцээ YG Entertainment-аас охидын хамтлагийн удахгүй гаргах студийн цомгийн трек болох "Bet You Wanna" дуунд Америкийн реппер Карди Б оролцох тухай мэдэгджээ.

С.Хонгорзул

Эх сурвалж: YONHAP

Дулааны станцын өргөтгөлд 3.2 тэрбум төгрөг шаардлагатай
Дулааны станцын өргөтгөлд 3.2 тэрбум төгрөг шаардлагатай
 
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөн зургаадугаар сард нээгдэнэ
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөн зургаадугаар сард нээгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.