Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороо орчимд хөрсний ус ундарч, тухайн орчмын айл өрхүүдэд эрсдэл учруулаад байна. Хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллалаа. Энэ үеэр хэлэхдээ,
"Энэ зун бидний шинээр байгуулсан зам нийт замын 30 хувьд нь ч хүрэхгүй. Одоо 8-10-р сард нийслэлийн ихэнх замыг хучина. Гэтэл манай бродюрийн компаниуд ачааллаа дийлэхгүйгээс болж, бид арга буюу замын зурагтаа өөрчлөлт оруулж, дотоодын болон БНХАУ-ын үйлдвэрлэгчдээс чулуун бродюр авч байгаа. Энэ нь давс, бодисонд идэгдэхгүйгээс гадна бараг 50-60 жилийн эдэлгээг даах тооцоолол бий.
Төв замын явган хүний замыг шинэчлэх гээд 5 багц тендер зарласан. Гэтэл 4 багц дээр нь нэг ч компани ороогүй. Сүүлийн үед замын ААН-үүдэд ажиллах хүч хомсдолтой байна. Үүнээс болж, ихэнх тендерт ААН-үүд орохгүй байна. Жишээлбэл, Баруун 4 замаас 25-р эмийн сан хүртэлх замыг шинээр хучих гээд тендер зарлахад нэг ч компани орж ирсэнгүй. Дахин тендер зарлаж байна" гэв.