Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЕГ: Хүүхдээ цэцэрэг, сургуульд элсүүлэхдээ тусгай зөвшөөрлийг нь нягтлаарай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хүүхдээ цэцэрэг, сургуульд элсүүлэхдээ дараах зүйлсийг анхаарахыг Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал,

-Та хүүхдээ “ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН” гэх цэцэрлэг, сургуульд элсүүлэхдээ тухайн боловсрол сургалтын байгууллагын сургалт эрхлэх үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөлтэй танилцаж, сургалтын гэрээг байгуулаарай.

-Тухайн байгууллага зөвшөөрөл авснаар Боловсролын ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар нөхцөл шаардлагыг хангаж, сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэх мэргэжлийн багш, ажилтан, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулах, дотоод гадаад аюулгүй орчныг хангасан гэдгийг нотолсон албан ёсны боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага байна гэж ойлгож болох юм.

-Хэрэв та сургалт эрхлэх нөхцөл шаардлагыг хангаагүй байгууллагатай гэрээ байгуулбал боловсролын цахим мэдээллийн системд таны хүүхдийг бүртгэж авах боломжгүй бөгөөд сурлагын хоцрогдол, завсардалт үүсэх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, хяналтаа сайжруулаарай.

Нам, эвслүүд ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ энэ сарын 12-ны дотор илэрхийлнэ
Нам, эвслүүд ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ энэ сарын 12-ны дотор илэрхийлнэ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.