Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

3-18 насны хүүхдүүдийн онцлогт тохирсон сэдвүүд бүхий 1000 номын жагсаалтыг гаргаж, хөтөлбөр боловсруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Боловсролын сайд П.Наранбаяр “1000 ном” төслийн багийг хүлээн авч уулзан, хөтөлбөртэй нь танилцлаа.

Хүүхдүүдийн уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой дээрх төслийн хүрээнд 3-18 насны хүүхдүүдийн онцлогт тохирсон сэдвүүд бүхий 1000 номын жагсаалтыг гаргаж, ном унших дадал бий болгох хөтөлбөрийг боловсруулсан байна.

Мөн Чимээтэй номын сан, “Magic box” зэрэг хэд хэдэн ажлыг амжилттай үргэлжлүүлж байгаа тул цар хүрээгээ улам тэлэхэд бодлогын дэмжлэг хүсэж буйгаа төслийн багийнхан уламжилсан юм.

Боловсролын сайдын зүгээс хөтөлбөрийн хүрээнд монгол ёс заншил, уламжлалаа сурталчлах, хүүхдээс гадна гэр бүлд чиглэхэд анхаарах хэрэгтэйг онцолж, төсөлд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Т.Пүрэвхатанг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын орон тооны зөвлөхөөр томилжээ
Т.Пүрэвхатанг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын орон тооны зөвлөхөөр томилжээ
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.