Х.Нямбаатар: Кувейтийн аманд төрийн захиргааны төв байгууллагуудыг нүүлгэж төвлөрлийг сааруулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ЗГ-ын ээлжит хуралдаанд Улаанбаатар хотод үе шаттай хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан талаараа мэдээлсэн билээ.

Ингэхдээ тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах гол, гол дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд хийлээ.

Ингэхийн тулд төрийн захиргааны төв байгууллагуудыг Богд уулын урд талд гаргах, Шинэ Зуун мод хот руу чиглэсэн урсгалыг бий болгох агуулга бүхий, хоорондоо уялдаатай таван төслийг танилцуулсан.

Түүнчлэн "Өөдөө тэмүүлэх Монгол" нэртэй гүүр Туулын хурдны замаас урагшаа үргэлжилж, Кувейтийн аманд төрийн захиргааны төв байгууллагуудын нэгдсэн байрыг барих замаар төвлөрлийг сааруулна. Цаашлаад шинэ Зуун модод хологдох Богд уулсын урд тал руу Улаанбаатар хотын шинэ суурьшил тэлэх төлөвлөгөө танилцуулсан" гэв.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчин хүн амын дунд тархах эрсдэл нь ДУНД гэж гарсан
ХӨСҮТ: Улаанбурхан өвчин хүн амын дунд тархах эрсдэл нь ДУНД гэж гарсан
 
Төрийн соёрхолт “Харанга” энэ сарын 24-нд Төв цэнгэлдэхийн ТАЙЗНАА
Төрийн соёрхолт “Харанга” энэ сарын 24-нд Төв цэнгэлдэхийн ТАЙЗНАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц