Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Улаанбурхан өвчин гаднаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. Тодруулахад, 2024.07.30-ний өдөр ХӨСҮТ-д Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 07-р сарын 31-ний өдөр лабораториор баталгаажсан аж.

Халдвар авсан хүн болох 47 настай эрэгтэй өнгөрсөн 07 дугаар сарын 20-ны өдөр Казакстан улсын Алмата хотоос Улаанбаатар хот руу шууд нислэгээр ирсэн бөгөөд халуурах шинж тэмдэг илэрсний улмаас ХӨСҮТ-д хүргэгджээ.

Тодруулбал, халдварт өвчний эрсдэлийн үнэлгээг хийхэд дунд эрсдэлтэй гэж гарсан байна. Түүнчлэн халдвар авсан тухайн иргэний ойрын хавьтал болох 52 хүнийг илрүүлж, тэдгээрийн хамаарал бүхий нийт 100 гаруй хүнийг улаанбурханы эсрэг дархлаалжуулалтад хамруулж эхэлсэн байна.

Иймд Улаанбурхан өвчний халдвар тархсан улс орнуудад зорчих гэж буй иргэд 14 хоногийн өмнө вакцин хийлгэх шаардлагатайг санууллаа.

Түүнчлэн товлолт вакцинаас хоцорсон болон хоёр дахь тунгаа хийлгээгүй 0.2 насны хүүхдүүдийг яаралтай дархлаажуулалтад хамруулж, урьдчилан сэргийлэхийг сануулж байна.

ПАРИС-2024: ОУХМ О.Хүслэн эхний учраандаа Эквадорын тамирчин Ванесса Чалатай барилдана
ПАРИС-2024: ОУХМ О.Хүслэн эхний учраандаа Эквадорын тамирчин Ванесса Чалатай барилдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд