Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Багш нарт амралтынхаа 48 хоногоос 5 хоногийг нь хичээлийн жилийн дундуур авах боломжийг олгох тухай зөвлөмж гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны амралтыг хуваан эдлүүлэх зөвлөмжийг Боловсролын яамнаас гаргалаа. Хөдөлмөрийн тухай болон Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу багш нар жилд 48 хоног амардаг. Энэ амралтаа тэд зуны хугацаанд нэг дор эдэлж дуусгадаг билээ. Үүнийг халж амралтыг нь хуваан эдлүүлэх зөвлөмж гарчээ.

Тодруулбал, 2024-2025 оны хичээлийн жил дууссаны дараагаас багш нар зуны хугацаанд 43 хоног амарна. Харин багш нарын тав хоногийн амралтыг нь хичээлийн жилийн дундуур буюу ирэх оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт байхаар шийдвэрлэжээ. Ийнхүү амрах хугацаанд нь сургууль дээр нийтийг хамарсан хурал, цуглаан зохион байгуулахгүй. Мөн сургалт, уралдаан, тэмцээн зэрэгт багш нарыг оролцуулахгүй байхыг зөвлөмжид тусгасан байна.

Багш нарын амралтыг зохицуулах зөвлөмжийг салбарын яамнаас Боловсролын ерөнхий газарт хүргүүлж, төсвийн ерөнхийлөн захирагч нар болон ерөнхий боловсролын сургуулиудад мэдээлэхийг үүрэг болгосон байна.

О.АНУЖИН

Цэцэрлэгийн бүртгэлийг маргаашнаас “E MONGOLIA” системээр авна
Цэцэрлэгийн бүртгэлийг маргаашнаас “E MONGOLIA” системээр авна
 
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.