Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өчигдөр (2024.07.30) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, хуулийн засаглалын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы харилцаа эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийнтөлөөх Тусгай стратегийн түншлэл” ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцлон хоёр улсын Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Игавахара Масарү Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдсэнд баяр хүргэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ажлын амжилт хүсэв. Мөн тэрээр, Япон Улсын зүгээс Монгол Улсад ардчиллыг бэхжүүлж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд анхааран ажилладаг бөгөөд цаашид ч бүх талаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Согтуу үедээ Туул голд осолдсон эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Согтуу үедээ Туул голд осолдсон эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.