Согтуурсан үедээ Туул гол руу сэлэхээр ороод усанд осолджээ. Тодруулбал, “Монгол” шилтгээний урд “Туул” голд сэлэхээр 1 хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 30-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Э /36 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Туул” голын усанд сэлэхээр ороод осолдсон байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Алба хаагчид “Монгол” шилтгээн гэдэг газраас “Маршалын гүүр” гэдэг газар хүртэл 15 км усаар завиар урсаж, “Хар усан тохой” гэдэг газар 4 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт зогсоосон. Долоодугаар сарын 31-ний өдрийн 07:00 цагт эхлүүлсэн.