Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Нарантуяа-Нара: Компанийн хувьцаа эзэмшиж ногдол ашиг олдог УИХ-ын гишүүдийг зөвшөөрдөг байж, лайвын орлогыг хууль бус гэж үзэхийг гайхаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 41 секунд

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудсаараа дамжуулан бараа, бүтээгдэхүүн сурталчлах ажлаа чөлөөт цагаараа үргэлжлүүлэн хийнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл түүний мэдэгдэл цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулаад буй юм. Тодруулбал, түүний лайв хийж, орлого олох үйлдэлд нь УИХ-ын гишүүний нэр хүнд, давуу байдлыг ашиглахтай холбогдох хууль зөрчсөн үйлдэл болж болзошгүй хэмээн тайлбарлаж буй.

Тэгвэл тэрбээр "Лайв хийж хууль бус орлого оллоо гэж шүүмжилж байгаа улс одооноос өмнөх шиг Сайд, гишүүдийн Төрийн сан, Хөгжлийн банк, ЖДҮ сан, БЗС, тендер шахаа гээд өөр юу юу билээ түмэн ноцтой асуудлыг илүү өргөн цар хүрээтэй нэхэл хаталтай шүүмжилж хууль эрх зүйн хүрээнд хариуцлага нэхдэг болох эх суурийг би тавьж байна гэж бодож байна.

Тиймээс энд ямар лайв ямар үзэл бодол дуу хоолой, сайн үйлсийн аян реклам сурталчилгаа, амьдралын хэв маяг гээд өмнө нь явагддаг байсан тэр бүхэн хэвийн явагдана.

Би гишүүн боллоо гээд хувь хүний эрхгүй болчихгүй гэж бодож байна. Үзэл бодлоо илэрхийлэх ярилцах баяр гунигаа хуваалцах орон зай байх ёстой.

Гишүүний нэр хүнд зэргээр лайв олоод байдаг юм огт байхгүйн дээр жижиг дунд арилжаа наймаа эрхэлдэг хүмүүсийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэдэг тухайгаа түгээх нь тэр дэлгүүр хоршоонд нээх давуу байдал эрх мэдэл олгоод байх ямар ч байдал үүсэхгүй.

Гишүүн хүн компаний хувьцаа эзэмшигч байж ногдол ашиг олохыг зөвшөөрдөг хэр нь лайвын орлого хууль бус болохыг гайхаж байна" гэв.

Өөрөөр хэлбэл түүнийг УИХ-ын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан "...гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй бэлэг дурсгалын зүйлсийг хувиараа авах"-ыг хориглосон заалтыг зөрчижх магадлалтай гэж үзэж буй аж.

Жаргалантын аманд 1 км үерийн хамгаалалтын байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ
Жаргалантын аманд 1 км үерийн хамгаалалтын байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.