Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Түнхэл тосгоныхоо цагдаа нарт Land Cruiser 78 маркын автомашин өгчээ

Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Түнхэл тосгоныхоо цагдаа нарт Toyota Land Cruiser 78 маркын автомашин өгсөн байна. Энэ талаараа тэрбээр, "Намрын тэргүүн сарын шинийн 18ны хуртай хувьтай сайхан өдрөөр Түнхэл тосгоныхоо цагдаагийн албанд туулах чадвар өндөр цоо шинэ Toyota Land Cruiser 78 маркын автомашиныг хүлээлгэн өглөө.

Манай Түнхэл тосгон хүн ам 3500 гаран дээр нь зуны улирал гэлтгүй гадаад дотоодын аялал жуулчлал хөгжиж буй бүс нутаг бөгөөд, уул уурхай, мод, самар гээд хүн байгалийн олон асуудлууд хөвөрдөг тосгон байдаг билээ.

Тиймээс хэдийгээр тойргийн гишүүн биш ч гишүүн болсон цагаасаа нутаг орондоо хэрэгцээ шаардлагатай зүйлсээс бага ч атугай шийдвэрлэж өгөх юмсан гэж зорьсондоо хүрлээ.

Нутгийн иргэд олон нийтийнхээ амар амгалан байдлын төлөө 40км радиуст цаг наргүй давхиж байдаг цагдаагийн албан хаагчдын маань ажил үйлс өөдөө дээшээ, алтан шар зам өлзийтэй байх болтугай" гэжээ.

Т.Ням-Очир: Эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт учруулахгүйн тулд 94-128 мянган төгрөгийн үнэтэй багц сурах бичгээ цахимаар захиалаад 24-72 цагийн дотор хүргэлтээр авах боломжтой болгосон
Т.Ням-Очир: Эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт учруулахгүйн тулд 94-128 мянган төгрөгийн үнэтэй багц сурах бичгээ цахимаар захиалаад 24-72 цагийн дотор хүргэлтээр авах боломжтой болгосон
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.