Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Алтангэрэл: Хувь хүний эмзэг мэдээллийг задруулсан байвал буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Хүний эрхийн дэд хороо Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож, улмаар эмнэлгийн тусламж авах явцдаа нас барсан иргэн О-гийн эрх чөлөөнд халдсан, эрүүдэн шүүсэн эсэх асуудлаарх мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож буй. Хуралдаанаар холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж хариулт авлаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Бусдыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудалд цагдаагийн алба хаагч гэм буруутай нь тогтоогдвол хуулийн хариуцлага яригдана. Хувь хүний эмзэг мэдээллийг задруулсан байвал өөрийн эрх хэмжээний хүрээнд буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ" гэв.

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Цагдан хорих 461-р ангид хоригдож байхдаа нас барсан иргэний асуудалд цагдаагийн алба хаагч буруутай нь тогтоогдвол ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байна
ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Цагдан хорих 461-р ангид хоригдож байхдаа нас барсан иргэний асуудалд цагдаагийн алба хаагч буруутай нь тогтоогдвол ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байна
 
УИХ-ын Тамгын газраас ЕБС-ийн сурагчдыг гэр бүлийн хамт “Битүү шөл“ хийхийг уриалж, Боловсролын яаманд албан бичиг хүргүүлжээ
УИХ-ын Тамгын газраас ЕБС-ийн сурагчдыг гэр бүлийн хамт “Битүү шөл“ хийхийг уриалж, Боловсролын яаманд албан бичиг хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.