Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага сэжигтнийг баривчлах, цагдан хорих ажиллагааг биелүүлэхдээ хүний үндсэн эрхийг зөрчихгүй байх ёстой

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 21 секунд

Хүний эрхийн дэд хороо Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож, улмаар эмнэлгийн тусламж авах явцдаа нас барсан иргэн О-гийн эрх чөлөөнд халдсан, эрүүдэн шүүсэн эсэх асуудлаарх мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож байна. Дэд хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин даргалж буй.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Цагдан хорих 461-р ангид хоригдож байхдаа нас барсан 21 настай иргэн О-гийн ар гэртэй хэд хэдэн удаа уулзсан. Ар гэрийнх нь зүгээс үндсэн гурван гомдол мэдүүлж буй. Тодруулж хэлбэл, амь хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас задруулсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдаж үзүүлсэн. Тусламж үзүүлэхдээ гав хэрэглэж, хүний эрхийг ноцтой зөрчсөн. Мөн талийгаач өмнө нь эрүүдэн шүүгдсэн асуудлаараа АТГ-т гомдол гаргасан ч түүнийг нь шалгаж тогтоогоогүй цаг алдсан асуудал нь амь хохирох нэг үндэслэл болсон гэдэг шалтгаануудаар бидэнд хандсан. Манайхаас хамтарсан багийн ажлын хэсэг гарган хяналт, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эхний байдлаар цагдаагийн байгууллагад ямар нэг амь хохирогчийн талаарх мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэй нийтэд мэдээлэхдээ хувийн эмзэг мэдээллийг задруулахгүй байх хатуу чиглэл өгсөн. ШШГБ-аас үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж байсан гэдгээ мэдэгдсэн.

Цаашид анхаарах шаардлагатай асуудал нь баривчлах, цагдан хорих ажиллагааг биелүүлж байгаа тохиолдолд алба хаагч нар тухайн хүний үндсэн эрхийг зөрчихгүй байхад анхаарах шаардлагатай байгаа бөгөөд хорих ангид ял эдэлж байгаа хүмүүст үзүүлэх эмч, мэргэжлийн хүмүүсийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж, зарим тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Цаашид энэ чиглэлд анхаарч ажиллах болно" гэв.

Хүний эрхийн дэд хороо хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр хаалттай хуралдаж эхэллээ.

“Нүүдэлчин” соёлын фестиваль наймдугаар сарын 16-18-ны хооронд болно
“Нүүдэлчин” соёлын фестиваль наймдугаар сарын 16-18-ны хооронд болно
 
Битүү явдал
Битүү явдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.