Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Даншиг наадмын түрүү бөхчүүдэд 10-15 сая төгрөгийн бай шагнал өгнө

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

"Даншиг наадам-Хүрээ цам 2024" шашин, соёлын наадам наймдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Хүй долоон худагт болох гэж буй.

Тус наадамд Монгол туургатан ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хүчит бөхчүүд ирж оролцоно. Үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, түрүү бөх 15 сая төгрөгийн бай шагнал хүртэх бол Буриад бөхийн төрлөөр 64 бөх, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөх баилдаж, түрүү бөх 10 сая төгрөгийн бай шагнал авах аж.

Барилдах бөхчүүдийг долоодугаар сарын 30-31-нд цахимаар бүртгэнэ. Сугалаа наймдугаар сарын 01-02-ны өдрийн 12:00-17:00 цагийн хооронд Монгол Бөхийн Өргөөнд болох аж.

Олон улсын химийн 56 дугаар олимпиадaд оролцсон сурагчид багаараа медальт байрт шалгарчээ
Олон улсын химийн 56 дугаар олимпиадaд оролцсон сурагчид багаараа медальт байрт шалгарчээ
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.