Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр ХБНГУ болон Япон Улсын элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын зүгээс Засгийн газраас баримталж ажиллах бодлого, тэр дундаа эрчим хүчний салбарын либералчлалын талаар дэлгэрэнгүй танилцуулж, мөн цаашид технологи шингэсэн, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд Герман Улсын туршлагаас суралцах нь чухал болохыг тэмдэглэв.

Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа төдийгүй Стратегийн түншлэлийн харилцаанд хүрснийг онцолж, талууд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн Германы зүгээс Засгийн газрын эрчим хүчний реформын арга хэмжээг дэмжиж ажиллахаа дурдлаа.

Түүнчлэн Монгол Улсын Тэргүүн шадар сайд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд уг хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар харилцан санал, мэдээлэл солилцов.

Мөн Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжих боломжит зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, “Чингис хаан олон улсын нисэх онгоцны өргөтгөл” төслийг шинээр хэрэгжүүлэх саналыг тавьлаа. Монгол, Японы Төр, хувийн хэвшлийн 11 дүгээр зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгааг илэрхийлж, харилцан ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулахаар тохиролцов.

Ахмад шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 9-нд эхэлнэ
Ахмад шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 9-нд эхэлнэ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.