“Парис-2024” Зуны олимпын нээлт Сена мөрний эрэгт Монголын цагаар шөнийн 01:00 цагт эхэлнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 26 секунд

"Парис-2024" зуны олимпын 33 дахь удаагийн наадмын нээлт өнөөдөр Монголын цагаар шөнийн 01:00 цагт эхлэх юм. Өмнө нь 1900 онд Парис хотноо дэлхийн зуны II олимп зохиогдож байсан түүхтэй.

Ийнхүү тус хотноо гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй олимпын нээлтийг энэ удаад цэнгэлдэхэд хийх уламжлалт арга барилаас татгалзан, Сена мөрний эрэгт 300гаруй мянган үзэгчийн өмнө зохион байгуулахаар төлөвлөжээ. Улмаар орон орны тамирчид цагаан толгойн дарааллаар завьтай жагсан орж ирнэ хэмээн нээлтийн ёслолыг хийхээр зохион байгуулагчид төлөвлөөд байгаа аж.

Дашрамд мэдээлэхэд, энэ удаагийн олимпын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар “Dramatique National d’Angers” театрын захирал, найруулагч Томас Жолли томилогдсон байдаг. Түүний анхны жүжиг “Arlequin Poli par l’Amour de Marivaux” олны анхаарлыг маш их татаж, шинэ залуу авьяастанд олгодог тусгай шагналын эзэн болж байв. Улмаар Шекспирийн сонгодог жүжгүүдийг амжилттай найруулсан нь түүний олимпын найруулагчаар сонгогдох үндэс болсныг “Парис-2024” олимпын Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге хэлж байв.

Эгийн гүүрийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна
Эгийн гүүрийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц