Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эгийн гүүрийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

А13 дугаартай Хутаг-Өндөр-Тэшиг улсын хил чиглэлийн 44км буюу Булган аймгийн Тэшиг сумын Эгийн гүүр үерийн улмаас зорчих боломжгүй болсон. Өнөөдрийн байдлаар усны түвшин багасаж, Эгийн гүүрний том жижиг 2 гүүрний хоорондох хэсэг газар далан сэтэрсэн.

Сэтэрсэн хэсгээр үерийн усны урсац ихтэй байна. Одоогоор зорчих хөдөлгөөн хийх боломжгүй байгаа тул зайлшгүй шаардлагатай Тэшиг сумаас гарах хөдөлгөөн хийх иргэдийг завиар гаргаж байгаа. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ болон зам хариуцагч Булган АЗЗА ТӨХК-ийн инженер, техникийн ажилчид гүүрийг засварлаж, хөдөлгөөнийг нээхээр шуурхай ажиллаж байна.

Хятад улсад цахилгаан тамхийг хорьсон гэдэг нь үнэн үү
Хятад улсад цахилгаан тамхийг хорьсон гэдэг нь үнэн үү
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.