Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Талийгаач О өөртөө болон бусдад аюултай байдал үүсгэсэн учраас гав хэрэглэсэн гэх мэдээллийг харгалзаж явсан хоёр алба хаагч тайлбартаа хэлсэн“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Цагдан хорих 461-р ангид хоригдож байхдаа бие нь муудаж, эмнэлгийн яаралтай тусламж авах хугацаандаа нас барсан талийгаач О-гийн асуудалд ХЭҮК холбогдох хууль хяналтын байгууллагаас тайлбар, мэдээлэл авч, талийгаачийн хоригдож байсан ангид үзлэг, шалгалт хийн баримт цуглуулж ажиллаж байгаа аж.

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяр: Талийгаач Шастины нэрэмжит III эмнэлэгт нийт 23 цаг 36 минутын турш эмчилгээ хийлгээд нас барсан гэдэг албан мэдээллийг тус эмнэлгээс бид авсан. ХЭҮК-оос өчигдөх цагдан хорих 461-р ангид ажиллахдаа талийгаачид гав, тусгай хэрэгсэл хэрэглэсэн үү гэдэг асуудлыг тодруулсан. Урьдчилсан байдлаар 50 минутын хугацаанд тухайн иргэн өөртөө болон бусдад аюултай байдал үүсгээд байсан учраас гавыг хэрэглэсэн гэдэг мэдээлэл бидэнд өгсөн. Гэхдээ энэ зөвхөн нэг талаас авсан мэдээлэл. Одоо бид эмнэлгийн байгууллагын тухайн эмчилгээг хариуцан хийж байсан эмчээс уг асуудлыг тодруулна. Магадгүй тэнд хяналтын камерын бичлэг байдаг бол хуулбарлаж шалгах ажиллагааг хийнэ.

Яг одоогоор тухайн талийгаачад гав, тусгай хэрэгслийг хэрэглэсэн нь үнэн байна гэдэг баттай дүгнэлтийг бид хараахан гаргаагүй байна.

Гэхдээ эмчилгээний явцад ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангийн хоёр алба хаагч талийгаачийг эмнэлэгт хүргэгдсэнээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүртэлх хугацаанд хянан харгалзаж байсан байна. Энэ хугацаандаа гав, тусгай хэрэгсэл хэрэглэсэн гэдгээ өөрсдөө хэлсэн байдаг. Ямар зорилгоор, ямар хэлбэрээр хэрэглэснийг нарийвчлан шалгах шаардлагатай.

Ер нь хүнлэг ёсныхоо хувьд амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүнд өвчинтэй хүнд гав, тусгай хэрэгсэл хэрэглэх нь зохимжгүй гэдгийг ХЭҮК-оос илэрхийлж ажиллаж байгаа.

ПАРИС 2024: Нээлтийн ёслолд Б.Сэр-Од, О.Есүгэн, Э.Содномпэлжээ, Б.Оюун-Эрдэнэ нар туг барина
ПАРИС 2024: Нээлтийн ёслолд Б.Сэр-Од, О.Есүгэн, Э.Содномпэлжээ, Б.Оюун-Эрдэнэ нар туг барина
 
С.Цэнгүүн: Эрчим хүчний реформ бүх шатанд дэмжигдэн урагшилж буйг мэдэгдэхэд таатай байна
С.Цэнгүүн: Эрчим хүчний реформ бүх шатанд дэмжигдэн урагшилж буйг мэдэгдэхэд таатай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.