Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПАРИС 2024: Нээлтийн ёслолд Б.Сэр-Од, О.Есүгэн, Э.Содномпэлжээ, Б.Оюун-Эрдэнэ нар туг барина

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 48 секунд

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын 33 дугаар олимпын наадам өнөөдөр /2024.07.25/ нээлтээ хийх билээ. Олимпын нээлт долоодугаар сарын 26-наас долоодугаар сарын 27-нд шилжих шөнө Улаанбаатарын цагаар 01.30 цагт эхлэх бөгөөд гурван цаг үргэлжилнэ. Наадмын нээлтийн ёслолд Монголын багийн тугийг Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од, боксын спортын олон улсын хэмжээний мастер О.Есүгэн барина.

Мөн 17 дахь Паралимпын наадмын нээлтийн ёслолд Хөдөлмөрийн баатар, МУГТ пауэрлифтингийн дэлхийн аварга Э.Содномпэлжээ, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар Монгол Улсын төрийн далбааг барьж оролцоно.

О.АНУЖИН

Г.Ууганбаатар: Төрийн хяналт, хамгаалалтад байсан иргэн амь насаа алдсан тохиолдлыг шуурхай илрүүлж, буруутай нь тогтоогдсон этгээдэд хариуцлах тооцох ёстой
Г.Ууганбаатар: Төрийн хяналт, хамгаалалтад байсан иргэн амь насаа алдсан тохиолдлыг шуурхай илрүүлж, буруутай нь тогтоогдсон этгээдэд хариуцлах тооцох ёстой
 
Хаврыг угтаж, Ц.Балдоржийн зохиол “Хориотой” жүжиг тайзнаа амилах гэж байна
Хаврыг угтаж, Ц.Балдоржийн зохиол “Хориотой” жүжиг тайзнаа амилах гэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.