Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдаанаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэн билээ.
Төсөл нийт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай байхаар батлагдсан бол дээрх нэмэлт ажлуудын хүрээнд шаардлагатай санхүүжилт өсөх тооцоог гаргажээ. Төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын 63 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, 27 хувийг гадаадын зээл тусламжаас бүрдүүлнэ. Аж үйлдвэрийн парк төлөвлөгөөний дагуу ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл 6.7 жилийн дараа бүх зардлаа нөхнө гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид танилцуулав. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжиж баталлаа.