Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: Бага ангийн сурагчид шинэ хичээлийн жилээс балын харандаагаар бичдэг болох зөвлөмжийг гаргаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын гишүүн П.Наранбаяр Монгол Улсын Боловсролын сайдаар томилогдоод удаагүй байгаа билээ. Тэрбээр саяхан 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчилж баталсан бөгөөд хэд хэдэн өөрчлөлтүүдийг тусгаад буй юм.

Энэ тухай тэрбээр хэлэхдээ "Хүүхдэд баллуурдах эрхийг нь өгье. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийг балаар бичүүлдэг. Буруу бичихэд нь доогуур нь хоёр зураад дахин хуулуулж хүүхдийг шийтгэдэг. Тэгж болохгүй. Алдаа хийх эрхийг нь олгохын тулд балын харандаа эсвэл арилдаг балаар бичих зөвлөмжийг Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс өгч байгаа.

Нөгөө талаас бидний төлөвлөгөөнд сурах бичгийг жингийн хувьд хөнгөн болгох, цахим руу аль болох шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр тусгаад байна. Цаашид боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг хангахын тулд цахим сургалт чухал үүрэгтэй. Хүүхэд бүрд компьютер олгох системийг эхлүүлнэ. Энэ хүрээнд тооцоо судалгаануудыг хийгээд явж байна" гэв.

Туул гол гатлах гэж яваад усанд боогдсон хоёр иргэнийг уснаас аюулгүй гаргажээ
Туул гол гатлах гэж яваад усанд боогдсон хоёр иргэнийг уснаас аюулгүй гаргажээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.