“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний сонгон шалгаруулалтад тэнцсэн 36 багаас 6 нь монголын багийн бүтээл“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

“Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргаанаас өнөөдөр /2024.07.24/ мэдээлэл хийлээ. “Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний эхний шатны сонгон шалгаруулалт явагдсан бөгөөд тус шалгаруулалтад 18 улсын 36 багийн бүтээл шалгараад байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай ‘’Долоодугаар сарын 25-31-ны хооронд 2 төрлийн үйл ажиллагаа явагдана.

Нэгдүгээрт, долоодугаар сарын 25-31-ны хооронд цахим сүлжээгээр шилдэг 36 баг бүтээлээ танилцуулна. Видео болон бусад хэлбэрээр олон нийтэд хүргэнэ. Энэ нь ард иргэд, мэргэжлийн байгууллагуудаас санал авах зорилготой.

Хоёрдугаарт, долоодугаар сарын 28-31-ны хооронд нээлттэй үзэсгэлэн зохион байгуулна. Иргэд ирж сонирхон үзэж өөрсдийн санал зөвлөмжөө өгөх бүрэн эрхтэй. Энэ оны наймдугаар сарын 31 гэхэд ерөнхий төлөвлөгөө дуусна. Монголд анх удаа хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн гархаар боллоо" гэлээ.

Үргэлжлүүлэн “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун ‘’Тендерт 18 орны 36 багийн 100 гаруй олон улсын архитекторууд оролцоно. Хоёрдугаар шатанд Монгол Улсаас 6 багийн бүтээл шалгарсан байна. Шүүгчийн бүрэлдэхүүн 11 хүнтэй. Долоодугаар сарын 28-нд архитекторуудын төлөөллүүд ирнэ’’ гэв.

О.АНУЖИН

Ж.Батбаясгалан: Өнөөдөр Засгийн газрын хуралдаантай тул Хотын дарга Х.Нямбаатар албан ёсоор чөлөө авсан
Ж.Батбаясгалан: Өнөөдөр Засгийн газрын хуралдаантай тул Хотын дарга Х.Нямбаатар албан ёсоор чөлөө авсан
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц